Хэвтээ хавтгайд байрласан П хэлбэрийн дамжуулагч дээгүүр холбогч саваа 12 үрэлтгүй гулгах боломжтой. Саваа $l$ урттай, $m$ масстай, $R$ эсэргүүцэлтэй болно. Систем бүхэлдээ босоо чиглэлтэй, $B$ индукцтэй нэгэн төрөл соронзон оронд оршино. Хугацааны $t= 0$ агшнаас саваанд тогтмол $F$ хэвтээ хүч үйлчилж эхэлснээр саваа баруун гар тийш шилжиж эхлэв. Савааны хурд $t$ хугацаанаас хэрхэн хамаарахыг ол. П хэлбэрийн дамжуулагчийн эсэргүүцэл ба өөрийн индукц тооцолгүй орхиж болохоор бага болно.
