Бие биенээс $l$ зайд орших хоёр урт дамжуулагч зам дээгүүр $m$ масстай холбогч саваа 12 нь үрэлтгүй гулгана. Замуудын зүүн төгсгөлүүд хоорондоо $R$ эсэргүүцлээр холбогдсон. Систем босоо чиглэлтэй $B$ индукцтэй нэгэн төрөл соронзон оронд оршино. Хугацааны $t= 0$ агшинд саваа 12-т баруун гар тийш чиглэсэн $v_0$ анхны хурд олгов. Замууд, холбогч савааны эсэргүүцэл ба өөрийн индукцийг тооцолгүйгээр олох нь:
а) саваа зогсох хүртлээ туулах зай;
б) энэ явцад эсэргүүцэл дээр ялгарах дулааны тоо хэмжээ.