"ЕРӨНХИЙ ФИЗИКИЙН БОДЛОГЫН ХУРААМЖ" И.Е.ИРОДОВ
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ЭЛЕКТРОДИНАМИК
Labels
- 3.1. Вакуум дахь тогтмол цахилгаан орон (51)
- 3.2. Цахилгаан орон дахь дамжуулагч ба тусгаарлагч (50)
- 3.3. Цахилгаан багтаамж. Цахилгаан орны энерги (48)
- 3.4. Цахилгаан гүйдэл (72)
- 3.5. Тогтмол соронзон орон. Соронзон (78)
- 3.6. Цахилгаан соронзон индукци. Максвелийн тэгшитгэлүүд (90)
- 3.7. Цахилгаан ба соронзон орон дахь цэнэгт бөөмсийн хөдөлгөөн (34)
3.392.
$E= 10$ кВ/см хүчлэгтэй нэгэн төрөл цахилгаан орон дотор электрон хөдөлж эхлэв. Хөдөлгөөн эхэлснээс хойш ямар хугацааны дараа электроны кинетик энерги нь тайвныхаа энергитэй тэнцэж ирэх вэ?
3.391.
$E=E_0-\varepsilon x$ хүчлэгтэй цахилгаан орны үйлчлэлээр $q/m$ хувийн цэнэгтэй бөөм шулууны дагуу хөдөлнө. Энд $\varepsilon$ нь эерэг тогтмол, $x$ нь бөөм анх тайван байсан цэгээс алслах зай болно. Бөөм зогсох хүртлээ туулах зайг ол.
3.390.
$U$ потенциалын ялгавраар хурдассан протон хугацааны $t= 0$ агшинд хавтгай конденсаторын нэгэн төрөл цахилгаан оронд орж ирэв. Протоны хөдөлгөөний чиг дагуу конденсаторын ялтасны урт $l$ болно. Орны хүчлэг хугацаанаас $E=\varepsilon t$ гэж хамаарах ба энд $\varepsilon$ нь тогтмол. Протоныг релятивист биш гэж тооцоод түүний конденсаторт нисэн орох ба гарах чигүүд хоорондын өнцгийг ол. Захын үзэгдлүүдийг тооцохгүй.
3.389.
Хавтгай конденсаторын нэг ялтаснаас хугацааны $t= 0$ агшинд электрон бараг анхны хурдгүй сугаран гарав. Ялтсууд хооронд хугацаанаас $U=\varepsilon t$ хуулиар хамаарах хурдасгагч хүчдэл өгсөн болно. Энд $\varepsilon= 100$ В/с болно. Ялтсууд хоорондын зай $l= 5,0$ см бол электрон нөгөө ялтасд хүрэхдээ ямар хурдтай болсон байх вэ?
3.388.
Цэгэн $q$ цэнэг гэрлийн хурдны $\beta$ хэсэгтэй тэнцэх релятивист хурдаар ($\beta=v/c$) шулуун, жигд хөдөлнө. Цэнэгийн хурдны векторт $\vartheta$ өнцөг үүсгэх чигт цэнэгтэй харьцангуй $\pmb{r}$ радиус вектороор байрлал нь тодорхойлогдох цэг дэх цэнэгийн цахилгаан орны $\pmb{E}$ хүчлэгийг ол.
3.387.
$K$ инерциаль тооллын системд нэгэн төрөл, харилцан перпендикуляр $E= 40$ кВ/м хүчлэгтэй цахилгаан орон ба $B= 0,20$ мТл индукцтэй соронзон орон оршино. Хоёр орны зөвхөн ганц нь (цахилгаан, эсвэл соронзон) ажиглагдах $K'$ тооллын систем дэх орны $E'$ хүчлэгийг (эсвэл $B'$ индукцийг) ол.
3аавар. Орны инвариантуудыг ашигла.
3аавар. Орны инвариантуудыг ашигла.
3.386.
Хувиргалтын (3.6 к) томъёонуудыг ашиглан
а) $\pmb{E}\cdot\pmb{B}$; б) $E^2-c^2B^2$ хэмжигдэхүүн инвариант болохыг тус тус харуул.
а) $\pmb{E}\cdot\pmb{B}$; б) $E^2-c^2B^2$ хэмжигдэхүүн инвариант болохыг тус тус харуул.