Конденсатор нь $R$ радиустай хагас дугуй хэлбэрийн хоёр хөдөлгөөнгүй ялтас ба тэдгээрийн хооронд орших $\varepsilon$ нэвтрэлтэй тусгаарлагч хөдөлгөөнт ялтас гурваас тогтоно. Тусгаарлагч ялтас $O$ тэнхлэгийг тойрон чөлөөтэй эргэлдэх боломжтой (зураг). Хөдөлгөөнт ялтасны зузаан $d$ нь хөдөлгөөнгүй хоёр ялтас хоорондын зайтай бараг тэнцүү болно. Конденсатор дээрх $U$ хүчдэлийг тогтмол барьж буй бол хөдөлгөөнт ялтас зурагт үзүүлснээр байрлах үед түүнд үйлчлэх хүчний моментын модулийг $O$ тэнхлэгт харьцангуй ол.
