Цилиндр конденсаторын ялтсууд хоорондын завсарт $\varepsilon$ нэвтрэл бүхий тусгаарлагч урт цилиндр давхаргыг оруулав. Тусгаарлагч давхарга завсрыг бараг бүрэн дүүргэнэ. Ялтсуудын дундаж радиус $R$, хоорондын завсар $d$ бөгөөд $d<<R$ болно. Конденсаторын ялтсууд тогтмол $U$ хүчдэл үүсгэгчид залгаатай бол тусгаарлагчийг конденсатор дотогш татаж буй цахилгаан хүчний модулийг ол.