3.414.

Нэгэн төрөл соронзон орон дахь электронуудын энерги өсөхөд эргэлтийн үе нь хурдан өсдөг тул электронуудыг циклотроноор хурдасгах нь тохиромжгүй байдаг. Ийм сул талгүй хурдасгагч нь микротрон бөгөөд үүн дотор электроны эргэлтийн үеийн $\Delta T$ өөрчлөлтийг хурдасгагч орны $T_0$ үеэс бүхэл тоо дахин ялгаатай байхаар тохируулсан байдаг болно. Соронзон орны индукц $B= 107$ мТл, хурдасгагч орны давтамж $v= 3000$ МГц ба $\Delta T=T_0$ бол $W= 4,6$ МэВ энерги олж авахын тулд микротроны хурдасгагч завсраар электрон хэдэн удаа нэвтрэх ёстой вэ?


Хайх (3901-4357)