$\pmb{E}$ хүчлэг, $\pmb{B}$ индукцтэй нэгэн төрөл, харилцан перпендикуляр цахилгаан ба соронзон орнууд бүхий муж дотор $q/m$ хувийн цэнэгтэй бөөм хөдөлнө. Хугацааны $t= 0$ агшинд бөөм $O$ цэгт тэг хурдтай байв. Релятивист биш тохиолдол гэж үзээд:
а) бөөмийн хөдөлгөөний $x(t)$ ба $y(t)$ хуулиуд болон траекторын хэлбэрийг;
б) бөөмийн хурд тэг болох хоёр ойрын хөрш цэг хоорондын замын уртыг;
в) бөөмийн хурдны $x$ тэнхлэг дагуу байгуулагчийн дундаж утга буюу нүүлтийн (дрейфийн) хурдыг тус тус ол.
