Өөр өөр хурдтай $q/m$ хувийн цэнэгтэй адил ионуудын нарийн багц урсгал $E$ хүчлэг, $B$ индукцтэй нэгэн төрөл, параллель цахилгаан ба соронзон орнууд бүхий муж руу $O$ цэгт орж ирэв. $O$ цэг дэх багц урсгал $x$ тэнхлэг дагуу чиглэсэн болно. $O$ цэгээс $l$ зайд $x$ тэнхлэгт перпендикуляр хавтгай дэлгэц байрлаж буй бол дэлгэц дээр ионуудын үлдээх мөрийн тэгшитгэлийг ол. $z<<l$ уед энэ нь параболын тэгшитгэл гэж харуул.
