Релятивист биш цэнэгт бөөм цилиндр конденсаторын цахилгаан орныг туулсны дараа $B$ индукцтэй нэгэн төрөл, хөндлөн соронзон оронд нисэн орж ирэв. Конденсатор дотор цэнэгт бөөм нэгэн тойргийн нумаар хөдөлсөн бол соронзон орон дотор $r$ радиустай хагас тойргоор хөдөлжээ. Конденсаторын ялтсуудын радиус $a$ ба $b$ ($a<B$), ялтсууд хоорондын потенциалын ялгавар $U$ бол цэнэгт бөөмийн хурд ба $q/m$ хувийн цэнэгийг ол.
