Бие биеэс $l$ зайд орших хоёр хязгааргүй хавтгай тус тус $\sigma$ ба $-\sigma$ гадаргуун нягттайгаар жигд цэнэглэгдсэн бөгөөд хявтгайнууд дээр нэг ерөнхий тэнхлэгтэй, $R$ радиустай хоёр дугуй нүх ($l<<R$) гаргажээ. $O$ цэгт эхлэлтэй координатын $x$ тэнхлэгийг зурагт үзүүлсэн байдлаар авч тэнхлэг дээрх цахилгаан орны потенциал ба хүчлэгийн $E_x$ проекцийг $x$ координатын функц хэлбэрээр ол. $\varphi(x)$ - ийн графикийг бүдүүвчлэн дүрсэлж үзүүл.
