Дугуй $a= 3,0$ см радиустай огтлол бүхий торойд хэлбэрийн төмөр зүрхэвчний $N= 1000$ ороодостой ороомгоор $I= 1,0$ А гүйдэл гүйнэ. Торойдын дундаж радиус $b= 32$ см. Зүрхэвч доторх соронзон орны $H$ хүчлэг нь зүрхэвчний хөндлөн огтлолын бүх цэгт адил бөгөөд огтлолын төв дэх утгатайгаа тэнцүү гэж үзээд зургийг ашиглан зүрхэвчид хуримтлагдсан соронзон энергийг ол.
