Металл зээрэнцэг $a=25$ см радиустай бөгөөд тэнхлэгээ тойрон тогтмол $\omega= 130$ рад/с өнцөг хурдтай эргэлдэнэ. Зээрэнцгийн төв ба ирмэг хоорондын потенциалын ялгаврыг:
а) гадаад соронзон орон байхгүй;
б) зээрэнцэгт перпендикуляр $B= 5,0$ мТл индукцтэй нэгэн төрөл гадаад соронзон орон байгаа тохиолдлуудад ол.