Зурагт үзүүлсэн хүрээ $B$ индукцтэй нэгэн төрөл соронзон оронд оршино. Хүрээний дээд хэсэг нь $a$ радиустай хагас тойрог хэлбэрийн дамжуулагч бөгөөд энэ нь $OO'$ тэнхлэг тойрон $\omega$ тогтмол өнцөг хурдтай эргэлдэнэ. Хугацааны $t= 0$ агшинд хүрээгээр нэвтрэх соронзон урсгал хамгийн их байв. Хүрээ дэх индукцийн ц.х.х. нь $t$ хугацаанаас хамаарах функцийг ол.
