Цагариг хэлбэрийн тогтмол соронзонгийн хөндлөн нарийн завсрын өргөн $b= 2,5$ мм болно. Цагаригийн дундаж радиус $a= 5,0$ см. Соронзонгийн материалын үлдэгдэл соронзжилт $J_r= 1000$ кА/м, коэрцитив хүч нь $H_c= 25$ кА/м болно. $H_c$ -ээс $0$ хооронд $J(H)$ хамаарал шугаман гэж тооцоод, мөн завсрын ирмэгээр соронзон орон сарнихгүй гэж үзээд завсар дахь соронзон орны индукцийг ол.
