Дамжуулагчийн $R$ эсэргүүцэл температураас хамаарахгүй ба нийт дулаан багтаамж нь $C$ болно. Хугацааны $t=0$ агшинд дамжуулагчийг $U$ тогтмол хүчдэлд холбосон бол түүний $T$ температур хугацаанаас хэрхэн хамаарахыг ол. Хүрээлэгч орчинд дамжуулагчаас өгөх дулааны чадал $q=k(T-T_0)$ болно. Энд $k$ нь тогтмол, $T_0$ нь хугацааны эхэн дэх дамжуулагч ба хүрээлэгч орчны температур болно.