Өөр өөр ц.х.х. бүхий гүйдэл үүсгэгчүүдийг зурагт үзүүлсэн байдлаар холбов. Үүсгэгч бүрийн ц.х.х. нь дотоод эсэргүүцэлдээ пропорциональ: $E=\alpha R$. Энд а нь тогтмол. Холбогч утаснууд тооцолгүй орхиж болохоор бага эсэргүүцэлтэй гэж үзээд олох нь: а) хэлхээний гүйдэл; б) $A$ ба $B$ цэгүүд хоорондын потенциалын ялгаа.
