Тогтмол $E$ ц.х.х. бүхий үүсгүүрт цуваагаар $R$ эсэргүүцэл, $C$ багтаамжтай конденсатор залгав. Үүсгэгчийн дотоод эсэргүүцэл тооцолгүй орхиж болохоор бага болно. Хугацааны $t= 0$ агшинд конденсаторын багтаамжийг $\eta$ дахин гэнэт (үсрэнгүй) багасгав. Хэлхээний гүйдлийг $t$ хугацааны функц хэлбэрээр ол.