Хавтгай конденсаторын хоёр ялтас хоорондын зайг дүүргэгч изотроп тусгаарлагчийн нэвтрэл нь ялтсуудад перпендикуляр чигт шугаман хуулиар $\varepsilon_1$-ээс $\varepsilon_2$ ($\varepsilon_2>\varepsilon_1$) хүртэл өөрчлөгддөг болно. Ялтас бүрийн талбай $S$, тэдгээрийн хоорондын зай $d$ бол олох нь:
а) конденсаторын багтаамж;
б) конденсатор доторхи орон $\pmb{E}$ нь $\varepsilon$ өсөх тал уруу чиглэсэн ба конденсаторын цэнэг $q$ гэж тооцоод холбоот цэнэгүүдийн эзлэхүүн нягтыг $\varepsilon$-ийн функц хэлбэрээр.